ГАДААД БОДЛОГЫН НЭГДМЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ

2026-06-09
ГАДААД БОДЛОГЫН НЭГДМЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 8-ны өдөр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдтэй уулзаж, “Монгол Улсын төрийн гадаад бодлогын хэрэгжилтийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн төслийн үзэл баримтлал, зорилго болон ач холбогдлыг танилцууллаа.

Уулзалтын үеэр олон улсын болон бүс нутгийн харилцааны өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, үндэсний язгуур эрх ашгийг хамгаалах асуудлыг хөндөн ярилцсан байна.

Мөн төрийн гадаад бодлогын залгамж чанарыг хадгалах, бодлогын хэрэгжилтийн уялдаа холбоог сайжруулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нэг чиг шугамд оруулахтай холбоотой асуудлаар санал солилцож, байнгын хорооны гишүүдийн санал зөвлөмжийг сонсжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын гадаад бодлогын хэрэгжилт илүү тогтвортой, нэгдмэл болж, үндэсний ашиг сонирхлыг олон улсын тавцанд тууштай хамгаалах эрх зүйн орчин бэхжинэ гэж үзэж байна.

Може да бъде изображение с един или повече хора

Може да бъде изображение с текстово съобщение

Може да бъде изображение с текстово съобщение