ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН “ЯЗГУУР СОЁЛЫН НААДАМ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

2026-06-08
ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН “ЯЗГУУР СОЁЛЫН НААДАМ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

Монголын уламжлалт соёл, язгуур урлагийг гадаад, дотоодын жуулчдад цогцоор нь танилцуулах зорилготой “ЯЗГУУР СОЁЛЫН НААДАМ” төслийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зуны улирлын турш тогтмол зохион байгуулахаар болжээ.

Тус төсөл нь Монголын үндэсний өв соёлыг нэг дор төвлөрсөн, өртөөчилсөн хэлбэрээр үзэгч, жуулчдад хүргэх онцлогтой бөгөөд уламжлалт урлаг, ахуй соёлын олон талт үзүүлбэр, туршлага дээр суурилсан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.

Төслийн хүрээнд Монголын уламжлалт хөгжимт бясалгал, тойрон бүжиг, бий биелгээ, язгуур хөгжмийн тоглолт, морин хуурын үзүүлбэр, уртын дуу, өвлөн уламжлагчдын тоглолтууд багтсан байна. Мөн язгуур өвийн музейн танилцуулга, 13-р зууны үеийн ахуй соёлын дүрслэл, үндэсний хувцасны өвийг харуулсан үзүүлбэрүүдийг нэг дор цогцоор нь толилуулах аж.

Энэхүү наадам нь Монголын түүх, соёл, уламжлалт амьдралын хэв маягийг жуулчдад ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар танилцуулах, соёлын өвийг олон улсад сурталчлан таниулах чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцолж байна.

“ЯЗГУУР СОЁЛЫН НААДАМ” нь 2026 оны зуны улиралд тогтмол зохион байгуулагдах бөгөөд Монголын соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний өвийг хадгалан хамгаалах, олон улсын жуулчдын сонирхлыг татах чухал төсөл болох төлөвтэй байна."MONGOLIAN MUSEUM MONGOLIAN DANCE MONGOLIAN NATIONAL MUSIC. ЯЗгУУР СОЁЛЫН НААДАМ ENERGY RECOVERY MONGOLIAN CULTURE DEDICATED TO THE PEOPLE OF THE WORLD ТАНИЛЦУУЛГА "ЯзГУУР СОЁЛЫн НАДАМ" УЛАМЖЛАЛТ СОЁЛЯЗгУУР УРЛАГИЙГ доТооД БОЛОН АдАд ЖУУЛЧДАД АМЬД ОРОЛЦООТ ЭЛБэРЭэР XYPLOX ХУРГЭХЗОРИЛГОТОЙ. ЖУУЛЧИД МОНГОЛУЛАМЖЛАЛт -монгол УЛАМЖЛАЛт тоглолт ХЭЛ ·хУРМОРИНХУ ХУУР хегжмийнУ Y3M3P МУЗЕй Y3H3 -ХУУР ЯЗГУУР монгол дЭЭлНИЙ ЯЗТУРМНОИГОЛдРЛИйКрАиричатиукна Y3MDP МУЗЕИ уЗнЭ. ЯзГуУР дээле дээлемсене NATIONAL PARK ENTRANCE, ЯЗГУУРУРЛАГЗНЭ BZD 26 KHOROO, -БИЙ БИЕЛГЭЭ БИЕЛЭНЭ ULAANBAATAR 13313 БУГДТОЙРОН БИЕЛНЭ. СОЕЛЫнН ХЭСэГ БОЛНО EVERY DAY ТΑХ 20$" гэсэн бичвэр-н график зураг байж магадгүй