"Монголын Нийгмийн эрүүл мэндийн сэтгүүлчдийн клуб" албан ёсоор үүд хаалгаа нээлээ

2026-06-11
"Монголын Нийгмийн эрүүл мэндийн сэтгүүлчдийн клуб" албан ёсоор үүд хаалгаа нээлээ
Сэтгүүл зүйн салбарт нэгэн шинэ, чухал орон зайг нөхөж "Монголын Нийгмийн эрүүл мэндийн сэтгүүлчдийн клуб" албан ёсоор үүд хаалгаа нээлээ.  Энэхүү клубыг сэтгүүлч С.Сумхүү, Э.Энхжаргал нар хамтран үүсгэн байгуулжээ.
c8f2b8e08bf54b8899a00b5175dd3d05
 
 
​Нийгмийн эрүүл мэнд гэдэг нь хүн өвдсөний дараа эмчлэх биш, өвдөхөөс нь өмнө хамгаалах, урьдчилан сэргийлэх тухай гүн гүнзгий ойлголт билээ. Энэ нь иргэн бүрийн зөв дадал, эрүүл орчин, бодлогын зөв шийдвэрийн уулзвар дээр бүтдэг учраас үнэн зөв, нотолгоонд суурилсан мэдээллийг олон нийтэд ойлгомжтой хүргэх нь юу юунаас илүү чухал юм.
1d338ea13b0d476e86eaca3d9dc8c6936a5b6000e4214f81bf5074c19f6b5949Энэ зорилгын төлөө сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлж, бодлого тодорхойлогчид, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд болон хэвлэл мэдээллийнхнийг нэгтгэсэн амьд, бодитой, үр дүнтэй гүүр нь болохоор гол зорилгоор уг клуб ажиллах юм байна.