Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

2026-11-03
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2026.11.02/ 56 хувийн ирцтэй хуралдав.

photo_2026-11-03_13-23-09.jpg

Эхний асуудал нь Хууль зүйн зөвлөмж байсан бөгөөд АН-ын бүлгээс завсарлага авлаа.

Байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн - тогтолцооны зөрчил, хүний эрхийн баталгааг хангах тухай асуулгын хариуг хэлэлцэх тухай байв.

photo_2026-11-03_13-23-10.jpg

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, цагдан хорих таслан сэргийлэх асуулга, сэтгэл санааны хохирлын талаар тодруулсан.

viber_image_2026-11-03_15-10-55-428.jpg

Энэхүү асуулгаар УИХ-аар оруулж хэлэлцүүлэх асуудлыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд хөндсөн. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдаваа, Х.Тэмүүжин, С.Одонтуяа нар хэрэг бүртгэлтийг цахимжуулах, гэрч, хохирогчийг хамгаалах асуудлыг хөндөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 

viber_image_2026-11-03_15-10-54-359.jpgviber_image_2026-11-03_15-10-55-707.jpg