МОНГОЛД ITF ТАЕКВОНДОГИЙН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ XI ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2026-06-09
МОНГОЛД ITF ТАЕКВОНДОГИЙН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ XI ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсад ITF таеквондо тулааны урлагийн Азийн аварга шалгаруулах XI тэмцээнийг 2026 оны 8 дугаар сарын 3-наас 9-ний хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү тэмцээнд Азийн бүсийн 1000 гаруй шилдэг тамирчин оролцож, ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

Зохион байгуулагчдын мэдээлснээр тэмцээнийг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ нь Монгол Улсад тулааны спортын хөгжил, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэв.

Тэмцээний хүрээнд тамирчид тулаан болон техникийн төрөлд өрсөлдөж, Ази тивийн шилдгүүд нэгэн дор чуулан хүч сорих юм.

Мөн тус тэмцээнд Шинэ Зеланд, Австрали зэрэг орнуудын баг, тамирчид оролцох гэж буй талаар зохион байгуулагчид мэдээллээ.

Энэхүү тэмцээн нь Монгол Улсад олон улсын спортын нэр хүндийг нэмэгдүүлэхээс гадна залуу тамирчдыг дэмжих, тулааны урлагийн хөгжлийг шинэ шатанд гаргах ач холбогдолтой үйл явдал болох юм.

Олимпын таеквондогийн Азийн аваргын гурав дахь өдрийн тулаан эхэллээ