ШАТРЫН СПОРТЫН ТӨРӨЛД МОНГОЛ УЛС ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БУЙГ ОНЦОЛЛОО
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч Аркадий Дворкович, Казахстан Улсын Шатрын холбооны Ерөнхийлөгч, “Freedom Holding Corp”-ын Үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал Тимур Русланович Турлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Монгол Улсад Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг анх удаа зохион байгуулж буй нь олон улсын оюуны спортын хөгжилд оруулж буй чухал хувь нэмэр болохыг онцлоод, цаашид олон улсын хэмжээний оюуны спортын тэмцээн, арга хэмжээг тогтмол зохион байгуулах, залуу шатарчдыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ илэрхийллээ.
Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч Аркадий Дворкович Монгол Улс шатрын спортыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг сайшааж, ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт шатрын хичээлийг нэвтрүүлэх зорилт нь хүүхэд, залуусын хөгжилд чухал ач холбогдолтойг онцлов.
Мөн уулзалтаар хөрөнгө оруулалтын орчин, банк, санхүүгийн салбарын шинэчлэлийн талаар санал солилцлоо. Ерөнхий сайд Монгол Улс банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлж, гадаадын банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг зах зээлд нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчдад илүү таатай орчин бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг танилцуулав. Мөн “Freedom Holding Corp”-ын хувьд Монголын зах зээлд хөрөнгө оруулалт хийх, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нээлттэй байгааг Ерөнхий сайд дурдлаа.
“Freedom Holding Corp”-ын Үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал Тимур Русланович Турлов Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрбээр мөн банк, санхүүгийн салбараас гадна дэвшилтэт технологи, цахим хөгжил, харилцаа холбоо, инновацын чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах боломжийг судлах сонирхолтой байгаагаа онцоллоо.



Сүүлд нэмэгдсэн
"ХУУР MUSIC FESTIVAL" ЭНЭ САРЫН 26-27-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2026-06-19
ДҮҮРЭГ БҮРД "ХОТХОНЫ БАГА", "ТӨРӨЛЖСӨН АХЛАХ", "ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТЭЙ" СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2026-06-19
TikTok ДЭЭР ШИНЭ "CHALLENGE" ДЭЛХИЙ ДАЯАР ТРЕНД БОЛЖ БАЙНА
2026-06-19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ГАДААДАД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
2026-06-19
МОНГОЛ УЛС "COP17" БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙН ЯВЦЫН ТАЛААР НҮБ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙВ
2026-06-19
“УЛААНБААТАР ИХ ДУУЛГА–2026” ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-06-19
ЕХ-НЫ УДИРДАГЧИД УКРАИНЫ АСУУДАЛ БОЛОН ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ, НЭГДСЭН БАЙР СУУРИА ТОДОРХОЙЛОВ
2026-06-19
ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
2026-06-18
ЕХ-НД ЦАГААЧДЫН БОДЛОГЫН МАРГААН ДАХИН ХУРЦДАВ
2026-06-18
Н.АЛТАНШАГАЙ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
2026-06-18
ТАТВАРЫН НИЙТ ОРЛОГО 10.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
2026-06-18
ЭЗХЯ: ТАМХИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ 2027-2030 ОНД ЖИЛ БҮР 10 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЭХ САНАЛ ХҮРГҮҮЛСЭН
2026-06-18
МОНГОЛ УЛСАД 132 УЛСЫН 41405 ИРГЭН ОРГИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БАЙНА
2026-06-18
БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Н.АНХБАЯР НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН НЭЭЛТТЭЙ ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЛЭЭ
2026-06-18
АНУ, ИРАН МӨРГӨЛДӨӨНИЙГ ЗОГСООХ ЗОРИЛГОТОЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-06-18
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
2026-06-17
ЗАСГИЙН ГАЗАР "ТЭТГЭВРИЙН РЕФОРМ" ГЭЖ СҮРЖИГНЭЭГҮЙ Ч БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ ЧАДЛАА
2026-06-17
НӨХӨН ТӨЛБӨРИЙН ШУДАРГА ЁСНЫ ДЭЛХИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ
2026-06-17
ГОЛ НУУРУУД ОРЧМЫН ОСЛЫН ЦЭГИЙГ ТОДОРХОЙЛЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
2026-06-17
ГЭР БҮЛИЙН ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ
2026-06-17
ХОТ СУУРИН ГАЗРЫН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
2026-06-17
COP17 БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2026-06-17
ТӨРИЙН ӨМЧИТ 14 КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАВ
2026-06-17
ОЮУ ТОЛГОЙ: ТӨСВИЙН ОРЛОГО 35 ТЭРБУМААР, АМНАТ 21 ТЭРБУМААР ТАСРАХ ЭРСДЭЛ ҮҮСЭВ
2026-06-17
ХҮЛЭЭН АВСАН ӨРГӨДЛИЙН 55% НЬ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ БАЙВ
2026-06-16
2026 ОНЫ ХӨЛ БӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-06-16
АЛБА ХААГЧИД 2739 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАВ
2026-06-16
БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАЛТ НИЙТ НУТГИЙН 50 ОРЧИМ ХУВЬД САЙН БАЙНА
2026-06-16
ЕВРОПЫН ХОЛБОО ОХУ-Д ТАВИХ ХОРИГОО ЧАНГАТГАЛАА
2026-06-16
АВСТРИЙН КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-06-16
ОЛИМП, ДЭЛХИЙН ШИЛДГҮҮД МОНГОЛД
2026-06-15
КИЕВ ДАХИН ТОМООХОН ЦОХИЛТОД ӨРТӨВ
2026-06-15
ҮЕР, УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ "БҮҮ БАС" АЯНЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ӨРНҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-06-15
"G7"-ГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026-06-15
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И-ГИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨВ
2026-06-15
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НАРЫН УУЛЗАЛТЫН ХЭВЛЭЛИЙН ХАМТАРСАН МЭДЭЭ
2026-06-15
"ЕВРОАЗИЙН ИХ СОЛИЛЦОО: ИРЭЭДҮЙН БОЛОМЖ, ХАМТЫН АЖИЛЛАГАА" ОЛОН УЛСЫН АНХДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
2026-06-15
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ НЬ ЭХЛҮҮЛСЭН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО
2026-06-15
МОНГОЛ, АВСТРИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН КОМИССЫН 9 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛОВ
2026-06-15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
2026-06-14
