ШАТРЫН ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ИНДЕКСЭЭР МОНГОЛ ТЭРГҮҮЛЛЭЭ

2026-03-13
ШАТРЫН ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ИНДЕКСЭЭР МОНГОЛ ТЭРГҮҮЛЛЭЭ
Олон улсын шатрын холбоо болох FIDE шатрын спорт дахь эмэгтэй, эрэгтэй тоглогчдын оролцооны тэгш байдлыг хэмжих зорилготой Gender Equality in Chess Index (GECI)-ийн шинэ тайланг танилцууллаа.
Энэхүү индекс нь дэлхийн шатрын холбоодын дунд жендэрийн тэгш байдлын түвшинг 0-оос 100 хүртэлх оноогоор үнэлдэг бөгөөд оролцоо (participation), амжилт (performance), ахиц (progress) гэсэн гурван үндсэн үзүүлэлтээр тооцоологддог.
Судалгааны дүнгээр Монгол Улс эмэгтэй шатарчдын оролцоо, хөгжлөөр дэлхийд тэргүүлэх орны нэг хэвээр байна. Монголын ФИДЕ рейтингтэй идэвхтэй шатарчдын бараг 40 хувь нь эмэгтэй байгаа нь дэлхийн дундаж болох 16 хувиас хавьгүй өндөр үзүүлэлт юм.
GECI индексийг ФИДЕ дэлхий даяарх шатрын холбоодод эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бодлого боловсруулах, хөгжлийн зорилт тодорхойлох статистик хэрэгсэл болгон ашиглаж байна. 
Шатрын спортод эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байгаа ч дэлхийн хэмжээнд эмэгтэй тоглогчдын тоо нийт шатарчдын дунд харьцангуй бага хэвээр байгаа бөгөөд ФИДЕ энэ зөрүүг багасгах олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.