ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМ, ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН КОМИССТОЙ ХАМТРАН МОНГОЛЫН ХУВИЙН ХЭВШИЛД ЗОРИУЛСАН ТЕХНИКИЙН СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026-03-09
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМ, ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН КОМИССТОЙ ХАМТРАН МОНГОЛЫН ХУВИЙН ХЭВШИЛД ЗОРИУЛСАН ТЕХНИКИЙН СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эдийн засаг, хөгжлийн яам, Евразийн эдийн засгийн комисстой хамтран Оросын Холбооны Улсын Москва хотноо 2026 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Монголын хувийн хэвшилд зориулсан техникийн семинарыг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээг Монгол Улсын Улсын Их Хурлын дарга Н.Учрал болон Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.Сагинтаев нар нээж Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ, ОХУ-ын Холбооны итгэмжлэлийн газрын дарга Дмитрий Вольвач нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, цаашдын тохирлын гэрчилгээний хүрээнд хамтран ажиллах талаар тохирлцов..  

Семинарын арга хэмжээнд нийт Монголын 26 аж ахуй нэгж оролцож, стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, гаалийн бүрдүүлэлт, амьтан ургамлын ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага, цахим худалдаа зэрэг Монголын экспортлогч аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй гол асуудлуудыг хэлэлцэв. 

Мөн семинарын үеэр Евразийн эдийн засгийн комисс, ОХУ-ын холбогдох байгууллагуудын төлөөлөгчид илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулт өгж, Монголын бизнес эрхлэгчдэд ЕАЭЗХ-ны зах зээлд нэвтрэх боломж, тавигдах шаардлага, холбогдох зохицуулалтын талаар бодит, практикт үндэслэсэн мэдээлэл өгөхөд чухал ач холбогдолтой байлаа.