ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НОРВЕГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГТ ЗОЧЛОВ

2026-03-05
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НОРВЕГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГТ ЗОЧЛОВ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн хувиар Норвегийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Улаан загалмайн нийгэмлэгт зочилж, тус нийгэмлэгийн тэргүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга Грете Херлофсонтой уулзалт хийлээ.
Тус уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, цаг агаарын эрс тэс үзэгдэл, байгалийн гамшгийн давтамж, цар хүрээ эрс нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтаар яригдсан зүйлийг бодит ажил хэрэг болгох үүднээс Монгол, Норвегийн улаан загалмайн нийгэмлэг хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохирч, Ерөнхий нарийн бичгийн дарга Грете Херлофсоныг Монголд айлчлахыг урилаа.
Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг бэхжүүлэх, хэрэгжүүлэх, авран хамгаалах, мөн өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалах чиглэлээр Норвегийн улаан загалмайн нийгэмлэг асар их туршлага хуримтлуулсан бөгөөд энэ хүрээнд мөн хоёр талын байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа.
Түүнчлэн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, сайн дурын ажилтнуудыг бэлтгэх чиглэлээр норвегийн талтай хамтран ажиллах санал тавилаа.Зургийн тодорхойлолт алга байна.хичээл хийж байна ба бичвэр нарын зураг байж магад
нэг буюу түүнээс олон хүн ба "TTE" гэсэн бичвэр нарын зураг байж магад