КОНГО УЛСАД ЭБОЛАГИЙН ХАЛДВАР ЭРЧИМЖИЖ БАЙНА

2026-05-29
КОНГО УЛСАД ЭБОЛАГИЙН ХАЛДВАР ЭРЧИМЖИЖ БАЙНА

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Эболагийн халдварын тархалт эрчимжиж, нөхцөл байдал хүндэрч буй талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас анхаарууллаа. Тус байгууллага халдварын эрсдэлийг “маш өндөр” түвшинд хүрсэн гэж үнэлээд, яаралтай хариу арга хэмжээ авах шаардлагатайг онцолж байна.

Сүүлийн өдрүүдэд халдварын сэжигтэй тохиолдлууд нэмэгдэж, нас баралтын тоо өссөөр байгаа бөгөөд хөрш Уганда улсад шинэ тохиолдол бүртгэгдсэн нь олон улсын анхаарлыг татаж эхэлжээ. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, энэ удаагийн дэгдэлтэд бүрэн баталгаажсан вакцин, эмчилгээ хараахан гараагүй байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа аж.

Мөн халдвартай бүс нутгуудад эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдох, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах зэрэг хүндрэл үүсэж буйг албаныхан мэдээлэв. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ болон олон улсын байгууллагууд хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн тусламжийг нэмэгдүүлж, халдварын голомтуудад шуурхай ажиллаж эхэлжээ.Uganda schließt wegen Ebola die Grenze zur Demokratischen Republik Kongo |  tagesschau.deEbola-Impfungen nach neuem Ausbruch im KongoLebensbedrohliches Virus: Ebola im Kongo: Wie gefährlich ist der Ausbruch?