ОХУ УКРАИНД ХАМГИЙН УДААН ҮРГЭЛЖИЛСЭН ПУУЖИНГИЙН ЦОХИЛТУУД ӨГӨВ

2026-05-15
ОХУ УКРАИНД ХАМГИЙН УДААН ҮРГЭЛЖИЛСЭН ПУУЖИНГИЙН ЦОХИЛТУУД ӨГӨВ

ОХУ өнгөрсөн шөнө Украинд хамгийн удаан үргэлжилсэн  цохилтууд өгсний улмаас Киев хотод 5 хүн амиа алдаж 40 гаруй хүн гэмтэж бэртжээ. Харин Киев мужид долоо, Харьковт 28, Одесса мужид хоёр хүн шархадаад байна. Нийтдээ улсын хэмжээнд хэмжээнд 180 объект эвдэрч сүйдсэний дотор 50 нь энгийн орон сууцны барилга  байна.

Киев хотын Дарницкий дүүрэгт эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд сураггүй болсон иргэдийг нурангин доороос хайсаар байна. Одоогоор 11 хүн сураггүй байна гэжээ.  Мөн Оболонский дүүрэгт онцгой байдлын болон сэргээн босголтын албаныхан ажиллаж байгаа бол Полтава мужид ОХУ-ын цохилтын дараах сэргээн босголтын ажлыг эхлүүлжээ. Мөн орон даяар Онцгой байдлын албаны 750 цагдаагийн 750 ажилтан дайралтын дараах хор уршгийг арилгахаар дайчлагдан ажиллаж байна.

Үүнээс гадна, Херсон мужид хүмүүнлэгийн ажиллагаа явуулж байсан НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын автомашин руу Оросын тал FPV дроноор хоёр удаа довтолсон байна. Тухайн тээврийн хэрэгслийг зориуд онилсон гэж Украины тал мэдэгдэж байгаа бөгөөд автомашинд НҮБ-ын тус газрын тэргүүн болон найман ажилтан явж байжээ. Аз болоход халдлагын үеэр хүн бэртэж гэмтээгүй бөгөөд багийнхныг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсэн байна.

Украины талын мэдээлснээр, энэхүү довтолгооны үеэр харвасан пуужин, дронуудын 93  хувийг нь агаарын довтолгооноос хамгаалах системээр устгаж чадсан ч баллистик пуужингаас хамгаалах асуудал хамгийн хүнд асуудал хэвээр байгааг В.Зеленский "Х" дэх өөрийн цахим хуудаснаа онцолжээ. Харин Европын Комиссын тэргүүн Урсула Фон дер Лейн түүний жиргээнд Бид 6 тэрбум еврогийн дроны дэмжлэг үзүүлэх багц тусламжийг эцэслэн боловсруулж байна хэмээн хариулжээ.