Ж.СОРОНЗОНД 24 САЯ ТӨГРӨГИЙН НӨХӨН ОЛГОВОР ОЛГОНО

2025-05-20
Ж.СОРОНЗОНД 24 САЯ ТӨГРӨГИЙН НӨХӨН ОЛГОВОР ОЛГОНО

"Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль"-ийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцжээ. Шүүхээс Ж.Соронзонг ажлаас чөлөөлснөөс үүдэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 24 сая төгрөгийг олгох шийдвэрийг гаргасан байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны хоёрдугаар сарын 06-нд Ж.Соронзонд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхээс хэргийн нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байдаг.

Ж.Соронзонг өнгөрсөн оны 4-р сарын 17-ны өдөр Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захиралын албан тушаалаас чөлөөлснөөс үүдэж ийнхүү шүүхэд хандаад байсан юм.