АНУ-ЫН ЦАГААЧЛАЛЫН АЛБА (ICE) ХОЁР ДАХЬ ИРГЭНЭЭ ГУДАМЖИНД БУУДАН ХӨНӨӨВ
АНУ-ын Холбооны Цагаачлал, Гаалийн Албаны ажилчид (ICE) 37 настай эрийг буудан хөнөөлөө. Уг үйл явдал Миннесота мужийн Миннеаполис хотод болсон бөгөөд АНУ-ын цагаачлалын алба өөрийн иргэнээ гудамжинд буудаж алсан хоёрдахь тохиолдол болж байна. Миннесота мужийн захирагч Тим Уолз ICE-ын үйл ажиллагааг хатуу шүүмжилж Үндэсний гвардийг хөдөлгөхөд хүргэлээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, амиа алдсан амиа алдсан 37 настай Алекс Претти нь эхнэрээ цагаачлалын албаны агентуудын дайралтаас хамгаалахыг оролдсон бөгөөд биедээ авч явсан зөвшөөрөлтэй гар буугаа агентуудад хураалгасаныхаа дараа буудуулжээ. Ойр байсан гэрчүүдийн яриагаар, Алекс Претти зэвсэггүй болсон хойноо цагаачлалын албаны агентуудад олон удаа будуулсаж амиа алдсан гэв.
Алекс Претти нь АНУ-ын иргэн бөгөөд сувилагч мэргэжилтэй, Миннесота мужийн эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт ажилладаг байжээ. Өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд түүний ар гэр “хүү маань хэнийг ч заналхийлээгүй, зүгээр л эхнэрээ хамгаалахыг хүссэн” хэмээн мэдэгдсэн байна.
Хариг цагаачлалын албанаас, "Манай агентууд өөрсдийгөө хамгаалсан гэж тайлбарласан ч ойр хавьд нүдээр үзсэн хүмүүсийн гар утасны бичлэгүүд Алекс Преттигзөвхөн эхнэрээ хамгаалсан нь нотолж байна.
Уг хэргийн дараа Миннеаполис хот болон ойролцоох бүсүүдэд ICE-ийн ажиллагааг эсэргүүцсэн олон мянган хүний жагсаал цуглаан өрнөж, зарим газарт цагдаа, жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсан байна.
Миннесота мужийн захирагч Тим Уолз “иргэдийн аюулгүй байдалд ноцтой аюул учирлаа” хэмээн мэдэгдэж, эмх замбараагүй байдлыг хянах, чухал дэд бүтцийг хамгаалах зорилгоор Үндэсний гвардийг дайчлах шийдвэр гаргаснаа зарлалаа. Тэрээр мөн холбооны агентуудын хүч хэрэглэсэн үйлдэлд хараат бус мөрдөн шалгалт явуулах шаардлагатайг онцолжээ.
Энэ явдал нь сүүлийн үед Миннеаполист болсон ICE-тэй холбоотой маргаантай ажиллагаануудын хамгийн ноцтой нь бөгөөд иргэд, хүний эрхийн байгууллагууд, орон нутгийн удирдлагууд холбооны цагаачлалын бодлого, хүчний байгууллагын хариуцлагын асуудлыг дахин хурцаар тавьж эхлээд байна.
Одоогоор Холбооны мөрдөх товчоо (FBI) болон мужийн прокурорын алба хамтарсан мөрдөн шалгалт эхлүүлсэн бөгөөд уг хэргийг “хүч хэтрүүлэн хэрэглэсэн эсэх” талаас нь шалгаж байгаа аж. Шалгалтын дүн гарах хүртэл ICE-ийн тухайн бүс дэх зарим ажиллагааг түр зогсоох шийдвэр гарсан тухай эх сурвалжууд мэдээлэв.
