УКРАИНЫ ЦЭРГИЙН ТАТЛАГАТАЙ ХОЛБООТОЙ АВЛИГЫН ХЭРЭГ ИЛЭРЛЭЭ

2026-01-17
УКРАИНЫ ЦЭРГИЙН ТАТЛАГАТАЙ ХОЛБООТОЙ АВЛИГЫН ХЭРЭГ ИЛЭРЛЭЭ

Украины Днепропетровск хотод цэргийн-эмнэлгийн комиссын дарга болон түүний хамсаатнууд цэргийн албанаас зайлсхийх боломж олгосон хуурамч эмнэлгийн дүгнэлт гарган, их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэрэгт холбогдон шалгагдаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эмнэлгийн комиссын даргын орон сууцаас ойролцоогоор 300 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө илэрсэн талаар хууль хяналтын байгууллагууд мэдээлэв. Мөн нэг иргэнийг цэргийн албанаас чөлөөлөх авлигын хэмжээ дунджаар 2 500 ам.доллараас эхэлдэг байсан аж.

Энэхүү хууль бус схемийн хүрээнд олон иргэн авлигын мөнгө төлж, хуурамч бичиг баримт авсан байж болзошгүй тохиолдлууд бүртгэгдсэн байна. Уг хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.