ИРАН БҮСГҮЙЧҮҮД ХИДЖАБАА ТАЙЛАН ШАТААЖ БАЙНА

2026-01-11
ИРАН БҮСГҮЙЧҮҮД ХИДЖАБАА ТАЙЛАН ШАТААЖ БАЙНА

Ираны жагсаал эхэндээ эдийн засгийн хямрал, инфляц, амьдралын өртгийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал өрнөсөн бол одоо улс төрийн тогтолцоог өөрчлөх шаардлага бүхий хөдөлгөөн болж өргөжөөд байна.

Мөн 1979 оноос хойш эхэлсэн "Харанхуй үе" буюу эмэгтэйчүүдийн эрхэнд халдаж бүхэлд нь Жиджаб өмсгөж, суралцах эрхийг нь боомилсон үйл явдлыг эцэс болгохоор зорьж байна. Мөн Иран охид бүсгүйчүүдийн дунд Хиджабаа тайлж шатаах, шашны дээд удирдагч Аятолла Али Хамейнигийн зургаар тамхи асаах давалгаа ид өрнөж байна. 

Иран бүсгүйчүүдийн энэхүү үйлдэл нь төрөөс тулгасан айдас, дарангуйллыг эсэргүүцсэн хүчтэй бэлгэдэл болж байна. Тус улсын 500 гаруй хотод охид эмэгтэйчүүд гудамжинд гарч, дуу хоолойгоо зоригтойгоор илэрхийлж, “эрх чөлөө бол гэмт хэрэг биш” гэдгийг дэлхий дахинд мэдрүүлж эхэллээ. 

Жагсаалын үеэр 65 хүн амиа алдаж 2300 гаруй хүн баривчлагдсан ч зогсох шинжгүй байна. 

Энэ хөдөлгөөнд залуус, оюутнууд, эрэгтэйчүүд ч нэгдэж, нийгмийн бүх давхаргын эсэргүүцэл болон хувирчээ. Ираны бүсгүйчүүдийн энэхүү тэмцэл нь зөвхөн нэг улсын асуудал биш, харин дэлхий даяарх эмэгтэйчүүдийн эрх чөлөө, хүний эрхийн төлөөх тэмцлийн нэг хэсэг болж байна.