ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ 4.8₮ ТЭРБУМЫГ ЦАРЦААЖЭЭ

2025-09-10
ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ 4.8₮ ТЭРБУМЫГ ЦАРЦААЖЭЭ

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэдээс цахим хэлбэрээр авдаг болсонтой холбогдуулан улсын хэмжээнд энэ төрлийн гомдол мэдээлэл нэмэгджээ. Оны эхний есөн сарын байдлаар 33771 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 19.7 хувь өсжээ. Үүний 35.3 хувийг залилах төрлийн гэмт хэрэг, 16 хувийг хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 15.3 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Залилах гэмт хэргийн 93 хувийг цахим залилан эзэлж байна. Иймээс залилуулсан байж болзошгүй гомдлын мөрөөр сэжигтэй гүйлгээний 4.8 тэрбум төгрөгийг дансанд нь царцаажээ.  Иймд иргэдийг цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг холбогдох газраас анхааруулж байна.