АНХ УДАА ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС БҮРДСЭН БАГ НИСЛЭГ ҮЙЛДЭВ

2025-08-19
АНХ УДАА ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС БҮРДСЭН БАГ НИСЛЭГ ҮЙЛДЭВ

Монгол Улсын нисэхийн түүхэнд анх удаа дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг нислэг үйлддээ.

Агаарын тээврийн “Хүннү эйр” компаний эмэгтэйчүүдээс бүрдсэн нисэх баг Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлд өчигдөр ниссэн нь ийнхүү түүхэн үйл явдал болж байна. Тус багийн бүрэлдэхүүнд нисгэгч Паула Бабински, Х.Энхжин, Н.Сод-Эрдэнэ, агаарын хөлгийн үйлчлэгч Б.Баярцэцэг, Ц.Саруулхишиг, Т.Намуун, инженер С.Хаш нар багтжээ.