ДЭЛХИЙН ДУЛААРАЛ АЗИЙН ОРНУУДАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖ БАЙНА
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшиг Азийн орнуудад нүүрлэж, их хэмжээний хохирол учруулж байна. Тухайлбал, Япон, Өмнөд Солонгост олон жилийн дунджаас давж халж байгаа бол Хятад, Энэтхэг, Пакистанд аадар бороо, үерийн гамшиг нүүрлэв. Дэлхийн Цаг уурын байгууллагын мэдээлснээр, Ази тивд дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байгаа бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэт халуун, ган гачиг, үерийн улмаас бүс нутгийн хэмжээнд нийт хоёр их наяд ам.долларын хохирол учирсан байна.
Японы Гүнма мужийн Исэсаки хотод өнгөрсөн мягмар гарагт 41.8°C хүрч халсан нь тус улсын түүхэн дэх хамгийн халуун өдөр болов. Мөн энэ оны зургаа, долоодугаар сард олон жилийн дунджаас илүү халжээ. Хэт халууны улмаас тус улсад одоогоор 56 хүн нас барсан бөгөөд төмөр замын эд анги хазайн гажиж, осол гарах эрсдэл үүссэн тул галт тэрэгний зарим чиглэлийг түр хугацаанд зогсоох арга хэмжээ авсан байна. Өмнөд Солонгост ч энэ жилийн халууны улирал удаан үргэлжилж, 22 өдөр дараалан шөнөөр 25°C-аас давж халав. Вьетнамын нийслэл Ханой ч наймдугаар сарын эхээр агаарын хэм 40°C давсан анхны тохиолдол бүртгэгдлээ.
Үүний зэрэгцээ Азийн цөөнгүй оронд үер болж байна. Тухайлбал, Хятадын өмнөд болон хойд мужуудад хүчтэй аадар бороо орж, олон хүн амиа алджээ. Өнгөрсөн сард Бээжинд болсон үерийн ахмадын асрамжийн газарт л гэхэд 31 хүн нас барсан юм. Үерийн улмаас гол, нуурын усны түвшин ихсэж, шумуулаар дамжин халддаг чикагүнья вирусийн халдвар ч эрс нэмэгдээд буй. Мөн Энэтхэгийн Уттаракханд мужид гэнэт аадар бороо орж, шар усны үер буусны улмаас 100 гаруй хүн сураггүй болжээ. Зэргэлдээ Пакистанд ч аадар бороо, үерийн улмаас сүүлийн хоёр сарын хугацаанд 300 орчим хүн, тэр дундаа 100 гаруй хүүхэд амь эрсэдсэн юм.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн эдгээр гамшгийн улмаас хүний амь эрсдэхээс гадна эдийн засаг, байгаль орчинд ноцтой хохирол учруулсаар байна.
Сүүлд нэмэгдсэн
ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ХАЛУУРАЛ АЙСУЙ...
2026-06-13
ОЙРХ ДОРНОДЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТОГТВОРЖУУЛАХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-06-12
ХЯТАДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-06-12
БНХАУ-ЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-06-12
АНУ-ЫН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ӨНДӨР ТҮВШИНД ХАДГАЛЖ БАЙНА
2026-06-12
“ИХ ДОЛОО”-ГИЙН УУЛЗАЛТААР ОЙРХ ДОРНОД, УКРАИНЫ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
2026-06-12
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ҮСЧИН, ГОО ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-06-12
ТӨВИЙН БҮСИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ
2026-06-12
"ТЭТГЭВРИЙН ШУДАРГА ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ"-ИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА
2026-06-12
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД “ХААЛГАА” НЭЭЕ...
2026-06-12
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
2026-06-11
МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС ХООРОНДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН ТАВ ДАХЬ ШАТНЫ ХЭЛЭЛЦЭЭГ ХИЙЛЭЭ"
2026-06-11
"Монголын Нийгмийн эрүүл мэндийн сэтгүүлчдийн клуб" албан ёсоор үүд хаалгаа нээлээ
2026-06-11
ХЗБХ: Иргэдийг орон сууцны залилангаас хамгаалах, цэргийн албан хаагчдын амь хохирохоос урьдчилан сэргийлэх зохицуулалт бүхий төслүүдийг дэмжлээ
2026-06-10
Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-06-10
МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД НИЙТ 12 ОБЪЕКТОД НЭГЖЛЭГ ХИЙВ
2026-06-10
МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ "АЗИЙН ИРЭЭДҮЙ" ФОРУМД ТАНИЛЦУУЛАВ
2026-06-10
ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, ХАМТРАН БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ ШАЛГАРЛАА
2026-06-10
Н.УЧРАЛ: ТЭТГЭВРИЙН ШУДАРГА ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО
2026-06-10
НӨӨЦИЙН МАХ НӨХӨН НИЙЛҮҮЛЭХ, МАЛЧДАД МАХ БОРЛУУЛАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛЖ ӨГӨХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
2026-06-09
МОНГОЛД ITF ТАЕКВОНДОГИЙН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ XI ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2026-06-09
2025 ОНД ЭДИЙН ЗАСАГ 90 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, 6.8 ХУВИАР ӨСЖЭЭ
2026-06-09
МОНГОЛ, СОЛОНГОСЫН СТРАТЕГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ
2026-06-09
ФИЛИППИНД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС 37 ХҮН АМИА АЛДЖЭЭ
2026-06-09
ГАДААД БОДЛОГЫН НЭГДМЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
2026-06-09
АФРИКТ ЭБОЛАГИЙН АЮУЛ ДАХИН НҮҮРЛЭЛЭЭ
2026-06-09
АНХНЫ 126 ГИШҮҮНТЭЙ ПАРЛАМЕНТАД С.БЯМБАЦОГТЫН ҮЛДЭЭХ "LEGCY" ЮУ БАЙХ ВЭ
2026-06-09
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР: 2025 ОНД ЭДИЙН ЗАСАГ 90 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, 6.8 ХУВИАР ӨССӨН
2026-06-09
ТАРХИНЫ ОЙ САНАМЖИЙН ШИНЭ СУДАЛГАА АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА
2026-06-08
ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТААР 17 АЛБАН ТУШААЛТНЫ ХАСХОМ-ЫГ ХЯНАН ШАЛГАВ
2026-06-08
"ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨВ” 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 66 ТӨРИЙН БОЛОН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ, 1091 АЖ АХУЙ НЭГЖ, 3273 ИРГЭНД ХҮРЧ ҮЙЛЧИЛЛЭЭ
2026-06-08
ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН “ЯЗГУУР СОЁЛЫН НААДАМ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
2026-06-08
“SUMMER FESTIVAL” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2026-06-08
МАЛ ТӨЛЛӨЛТ 82.2 ХУВЬД ХҮРЛЭЭ
2026-06-08
ФИЛИППИНД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖ, ЦУНАМИГИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРЛАА
2026-06-08
12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ, 167 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА
2026-06-08
ДЭЛХИЙГ НЭГТГЭХ 39 ХОНОГ
2026-06-08
АНУ, ХЯТАДЫН ХАРИЛЦАА ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД БАЙНА
2026-06-04
ДЭЛХИЙН ЧАНСААНЫ ОНОО ОЛГОХ “УЛААНБААТАР ОПЕН-2026” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-06-04
БОДЛОГЫН РЕФОРМОО БҮТНЭЭР НЬ ЯВУУЛАХГҮЙ, "ХААГ НЬ ХАНЗЛААД" ӨРГӨН БАРИХ ХОРЛОНТ САНААГ ЕРӨНХИЙ САЙДАД ХЭН ӨГӨВ ӨӨ?
2026-06-04
