ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ТООГ ЦӨӨЛНӨ
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргав.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Төрийн болон төрийн өмчийн оролцоотой толгой компани 86, охин компаниудыг оролцуулан нийт 109 компани эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай, банк санхүү зэрэг 11 салбарт үйл ажиллагаа явуулж байна.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээлэхдээ, "Эдгээр компанийг ашигтай ажиллуулах, алдагдалтай ажиллаж байгаа компанийг татан буулгах, нэгтгэх болон үргүй зардал, захирал, удирдлагуудын цалин хангамжийг бууруулах, ашигт ажиллагаанд нийцсэн цалингийн тогтолцоог боловсруулж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулж, батлуулах чиглэл авсан. Бид төрийн өмчит 109 компани, үйлдвэрийн газрын тоог үе шаттай 20 хувиар бууруулах боломжтой хэмээн үзэж байна" гэв.
Түүнчлэн төрийн өмчийг хувьчлах талаар УИХ, болон Засгийн газраас баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэн, цаашид төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн байгуулах тухай үндсэн чиглэл боловсруулж, наймдугаар сарын 15-ны дотор танилцуулахыг үүрэг болголоо.
Мөн "Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй арилжаалах,төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг боловсруулж танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.
Өнгөрсөн 35 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн өмч хувьчлалын алдаа, оноонд дүгнэлт хийж, УИХ-аас баталсан хувьчлах үндсэн чиглэлүүдийн хэрэгжилтийг дуусгавар болгох, Үндсэн хуулийн агуулгад нийцүүлэн төрийн нийтийн өмч, түүний төрөл, зүйлийг тодорхойлж, бусдад шилжүүлэх болон өмчийн удирдлагыг хэрхэн хэрэгжүүлэх харилцааг өнөөгийн нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлага, олон улсын туршлагын дагуу тогтоох асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзжээ.
Сүүлд нэмэгдсэн
ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ХАЛУУРАЛ АЙСУЙ...
2026-06-13
ОЙРХ ДОРНОДЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТОГТВОРЖУУЛАХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-06-12
ХЯТАДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-06-12
БНХАУ-ЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-06-12
АНУ-ЫН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ӨНДӨР ТҮВШИНД ХАДГАЛЖ БАЙНА
2026-06-12
“ИХ ДОЛОО”-ГИЙН УУЛЗАЛТААР ОЙРХ ДОРНОД, УКРАИНЫ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
2026-06-12
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ҮСЧИН, ГОО ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-06-12
ТӨВИЙН БҮСИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ
2026-06-12
"ТЭТГЭВРИЙН ШУДАРГА ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ"-ИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА
2026-06-12
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД “ХААЛГАА” НЭЭЕ...
2026-06-12
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
2026-06-11
МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС ХООРОНДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН ТАВ ДАХЬ ШАТНЫ ХЭЛЭЛЦЭЭГ ХИЙЛЭЭ"
2026-06-11
"Монголын Нийгмийн эрүүл мэндийн сэтгүүлчдийн клуб" албан ёсоор үүд хаалгаа нээлээ
2026-06-11
ХЗБХ: Иргэдийг орон сууцны залилангаас хамгаалах, цэргийн албан хаагчдын амь хохирохоос урьдчилан сэргийлэх зохицуулалт бүхий төслүүдийг дэмжлээ
2026-06-10
Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-06-10
МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД НИЙТ 12 ОБЪЕКТОД НЭГЖЛЭГ ХИЙВ
2026-06-10
МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ "АЗИЙН ИРЭЭДҮЙ" ФОРУМД ТАНИЛЦУУЛАВ
2026-06-10
ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, ХАМТРАН БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ ШАЛГАРЛАА
2026-06-10
Н.УЧРАЛ: ТЭТГЭВРИЙН ШУДАРГА ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО
2026-06-10
НӨӨЦИЙН МАХ НӨХӨН НИЙЛҮҮЛЭХ, МАЛЧДАД МАХ БОРЛУУЛАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛЖ ӨГӨХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
2026-06-09
МОНГОЛД ITF ТАЕКВОНДОГИЙН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ XI ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2026-06-09
2025 ОНД ЭДИЙН ЗАСАГ 90 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, 6.8 ХУВИАР ӨСЖЭЭ
2026-06-09
МОНГОЛ, СОЛОНГОСЫН СТРАТЕГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ
2026-06-09
ФИЛИППИНД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС 37 ХҮН АМИА АЛДЖЭЭ
2026-06-09
ГАДААД БОДЛОГЫН НЭГДМЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
2026-06-09
АФРИКТ ЭБОЛАГИЙН АЮУЛ ДАХИН НҮҮРЛЭЛЭЭ
2026-06-09
АНХНЫ 126 ГИШҮҮНТЭЙ ПАРЛАМЕНТАД С.БЯМБАЦОГТЫН ҮЛДЭЭХ "LEGCY" ЮУ БАЙХ ВЭ
2026-06-09
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР: 2025 ОНД ЭДИЙН ЗАСАГ 90 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, 6.8 ХУВИАР ӨССӨН
2026-06-09
ТАРХИНЫ ОЙ САНАМЖИЙН ШИНЭ СУДАЛГАА АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА
2026-06-08
ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТААР 17 АЛБАН ТУШААЛТНЫ ХАСХОМ-ЫГ ХЯНАН ШАЛГАВ
2026-06-08
"ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨВ” 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 66 ТӨРИЙН БОЛОН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ, 1091 АЖ АХУЙ НЭГЖ, 3273 ИРГЭНД ХҮРЧ ҮЙЛЧИЛЛЭЭ
2026-06-08
ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН “ЯЗГУУР СОЁЛЫН НААДАМ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
2026-06-08
“SUMMER FESTIVAL” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2026-06-08
МАЛ ТӨЛЛӨЛТ 82.2 ХУВЬД ХҮРЛЭЭ
2026-06-08
ФИЛИППИНД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖ, ЦУНАМИГИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРЛАА
2026-06-08
12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ, 167 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА
2026-06-08
ДЭЛХИЙГ НЭГТГЭХ 39 ХОНОГ
2026-06-08
АНУ, ХЯТАДЫН ХАРИЛЦАА ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД БАЙНА
2026-06-04
ДЭЛХИЙН ЧАНСААНЫ ОНОО ОЛГОХ “УЛААНБААТАР ОПЕН-2026” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-06-04
БОДЛОГЫН РЕФОРМОО БҮТНЭЭР НЬ ЯВУУЛАХГҮЙ, "ХААГ НЬ ХАНЗЛААД" ӨРГӨН БАРИХ ХОРЛОНТ САНААГ ЕРӨНХИЙ САЙДАД ХЭН ӨГӨВ ӨӨ?
2026-06-04
