Шадар сайд Т.Доржханд Бахрайны Хаант Улсад айлчилж байна
Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандыг Бахрайны Хаант Улсын Шадар сайд Шейх Халид бин Абдулла Аль Халифа хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд Монгол Улсад эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах боломжууд, соёлын салбарын хамтын ажиллагаа, Бахрайны хаант улсын амины орон сууц хөгжүүлсэн менежмент, гадаадын хөрөнгө оруулалт татах сайн туршлагыг нэвтрүүлэх талаар хэлэлцэв.
Шадар сайд Т.Доржханд, “Монгол Улс өргөн уудам газар нутагтай төдийгүй эрдэс баялгийн арвин нөөцтэй, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай хамгийн ойр улс бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтад бид нээлттэй ханддаг. Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг булангийн орнууд Монгол Улсад хөрөнгө оруулах, ялангуяа эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхол өндөр байгаа. Монгол Улсын хувьд Бахрайны хаант улстай эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, соёлын салбарт хамтран ажиллахаар зорьж байна” гэж хэллээ.
Бахрайны Хаант Улсын Шадар сайд Шейх Халид бин Абдулла Аль Халифа Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Т.Доржханд Бахрайны хаант улсад айлчлал хийж буйд талархал илэрхийллээ. Бахрайны хаант улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай татсан. Тээвэр ложистик, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч болон мэдээллийн төв байгуулах чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг дурдав. Харбины хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс БНХАУ-д сэргээгдэх эрчим хүч экспортлох боломж нээгдсэнийг Арабын орнуудын Засгийн газар олзуурхаж байгааг онцоллоо.
Айлчлалын хүрээнд Бахрайны хаант улсын Ханхүү бөгөөд Эрчим хүч, байгалийн нөөцийн дээд хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Хааны харуулын хүчний командлагч Шейх Нассер Бин Хамад Аль Халифатай уулзалт хийв.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл Бахрайны хаант улсын хөрөнгө оруулалтын сайн туршлагыг судалж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.
Сүүлд нэмэгдсэн
АНУ-ын эмч нар цахилгаан тамхийг тамхинаасгарах сонголтын эмчилгээнд багтаах тухайзөвлөмж гаргажээ.
2026-09-11
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ВЬЕТНАМ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШАДАР САЙД ХО КУОК ЗУНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-10
Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
2026-09-10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
2026-09-10
ХЗБХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, зохиогчийн эрхийн асуудлаарх Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжив
2026-09-09
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
2026-09-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө
2026-09-09
ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ “BLACKROCK”-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-09
МОНГОЛ-МОНТЕНЕГРОГИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-09-08
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
2026-09-08
Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно
2026-09-07
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ НЭЭЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТЫН ХЭЛСЭН ҮГ
2026-09-07
Стив Уиткофф, Жаред Кушнер Орос Украины дайныг төгсгөл болгох дипломат хэлэлцээг дахин эхлүүлэв
2026-09-06
ШХАБ ИРЭЭДҮЙН АРВАН ЖИЛД...
2026-09-04
У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна
2026-09-03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
2026-09-03
ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ӨРГҮЙ БАЙХ ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛЛӨӨ
2026-09-03
Төрийн өмчит компаниудын мөнгө төрийн мөнгө биш Б.Энхбаяр аа...
2026-09-03
ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА
2026-09-03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02
ТӨСӨВ ТЭЛЭВ. ТӨГСГӨЛ ТУЛАВ...
2026-09-01
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
2026-09-01
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
2026-08-31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
2026-08-31
Непалд болсон үер, хөрсний гулгалтын улмаас 691 хүн амь үрэгджээ
2026-08-30
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
2026-08-29
Балбад үерийн улмаас 469 хүн амиа алджээ
2026-08-28
ХЭРЭГЛЭЭНИЙ БҮХ ТӨЛБӨРҮҮД ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХГҮЙ БОЛЛОО
2026-08-27
Непалын үер, хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 162-т хүрлээ.
2026-08-27
Непалд үер бууж 72 хүн амиа алдаж, 384 жуулчин сураггүй алга боллоо
2026-08-26
"Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна
2026-08-25
"Зөөвч овоо" төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
2026-08-25
Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
2026-08-25
Оюу толгой үйлдвэр дотоодын эх үүсвэрээс сэргээгдэх эрчим хүч авна
2026-08-24
Ардчилсан нам ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” Үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлэв
2026-08-24
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН МҮ ЖЭ ИН МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
2026-08-24
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
2026-08-22
Эзэн Богд Чингис хааны сүр хүч, суу билгийн авшигтай Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
2026-08-21
Москвад 1 литр шатахуун 140 рубль буюу 6000 төгрөгт хүрээгүй.
2026-08-21
Хорт хавдрын эмчилгээнд шинэ эрин эхлэв
2026-08-21
