Г.ЗАНДАНШАТАРЫГ 67 ХУВИЙН САНАЛААР ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭР БОЛОВ

2025-06-09
Г.ЗАНДАНШАТАРЫГ 67 ХУВИЙН САНАЛААР ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭР БОЛОВ

МАН-ын Бага хурлын санал хураалтаар Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд Гомбожавын Занданшатарыг нэр дэвшүүлэх Удирдах зөвлөлийн саналыг дэмжсэн байна.

Цаасаар явуулсан санал хураалтаар Бага хурлын гишүүдийн 67 хувь нь Г.Занданшатарт, 33 хувь нь заалнаас нэрээ дэвшүүлсэн Г.Тэмүүлэнд санал өгсөн байна.

УИХ-д дөрвөн удаа сонгогдож, гурван удаа Засгийн газрын гишүүнээр ажилласан Г.Занданшатар нь одоогоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж буй. Эрх баригч нам олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх бөгөөд УИХ дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох хуультай.