1072 хувьцааны ногдол ашгаа 1128 иргэн хандивлахаар болжээ

2025-02-24
1072 хувьцааны ногдол ашгаа 1128 иргэн хандивлахаар болжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол тараахтай холбоотойгоор ашгаа бэлэн мөнгөөр авах уу, хуримтлуулах уу, аль эсвэл нийгмийн төсөл хөтөлбөрт зарцуулах уу гэдэг сонголттойгоор E-Mongolia аппликэйшнээр дамжуулан иргэдээс санал авч эхэлсэн. Цахим хөгжил, инновац харилцаа холбооны яамнаас гаргасан мэдээгээр өнөөдрийн 12:00 цагийн байдлаар E-Mongolia –гаар дамжуулан нийт 400,232 иргэн саналаа өгчээ. Саналаа өгсөн иргэдийн 1128 нь хувьцааны мөнгөө нийгмийн сайн үйлс, төсөл хөтөлбөрт хандивлах санал гаргасан бол 19154 иргэн ирээдүйд хэрэглэхээр хуримтлалын санд хадгалуулах, 379,950 иргэн буюу 94.93 хувь нь ногдол ашгаа бэлнээр авах саналаа илэрхийлжээ.