ДУНАЙ МӨРӨН ШИРГЭХ АЮУЛД ОРЖ, ЕВРОПЫН АЦС-УУД ХӨРГӨЛТИЙН УСГҮЙ БОЛОВ

2026-08-06
ДУНАЙ МӨРӨН ШИРГЭХ АЮУЛД ОРЖ, ЕВРОПЫН АЦС-УУД ХӨРГӨЛТИЙН УСГҮЙ БОЛОВ

Европт хэт халалт үргэлжилж байна. 10 мянга гаруй хүний амийг авч одсон хэт халалт Европын томоохон гол мөрнүүдийн голыг таслах нь...

Дунай мөрөн сүүлийн жилүүдэд тохиож буй ган гачиг, хэт халалтын улмаас усны түвшин эрс татарч, ширгэх аюул нүүрлэжээ. Зөвхөн Дунай ч биш Лаура, Рейн, По мөрний ус татарч буй нь байгаль орчноос гадна эрчим хүчний салбарт томоохон эрсдэл үүсгэж байна. 

Дунай мөрний усны түвшин буурч байгаа нь усан тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарыг ганхуулах хэмжээнд ирж буйг шинжээчид онцлоод байна. Зөвхөн эрчим хүчний салбарыг авч үзэхэд Европын атомын цахилгаан станцууд хөргөлтийн усны хомстолд орох нь. Атомын цахилгаан станцын хөргөлтийн систем нь гол мөрний уснаас хамаардаг тул усны хэмжээ татрах, усны температур нэмэгдэх үед станцууд аюулгүй ажиллагааны шаардлага хангахын тулд хүчин чадлаа бууруулах шаардлагатай болдог. Одоогоор Унгарын Пакш АЦС болон Румыны "Чернавода" Словакийн "Krško Nuclear" хүчин чадлаа бууруулж, зарим реакторуудаа түр зогсоожээ. Мөн Франц, Герман, Итали, Испани, Словак, Унгар улс эрчим хүчний хязгаарлалт хийж, тодорхой бүсүүдэд хязгаарлалт хийх хуваарь гаргасан бөгөөд хүнд үеийг хамт давахыг иргэддээ уриалжээ. 

Сүүлийн жилүүдэд дараалан тохиож буй их ган гачиг Европын эрчим хүчний систем хэр эмзэг байгааг дахин харууллаа. Уур амьсгалын өөрчлөлт, түлшний нийлүүлэлтийн асуудал, геополитикийн зөрчил зэрэг олон хүчин зүйл давхцсанаар Европ эрчим хүчний аюулгүй байдлаа шинэ нөхцөлд дахин тооцох шаардлагатай болж байна.

Өмнө нь хямд, тогтвортой эрчим хүчний эх үүсвэрт түшиглэж байсан Европ өнөөдөр нийлүүлэлтийн төрөлжилт, шинэ дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтад илүүтэй анхаарах болсон.

Дунай мөрөн ширгэж буй нь байгаль, эрчим хүч, эдийн засаг гурав хоорондоо салшгүй холбоотойг хүн төрөлхтөнд сануулж буй мэт...

Уур амьсгалын өөрчлөлт гэдэг үгийг бид өдөр тутамдаа сонсож байна. Гэвч өдрөөс өдөрт өөрчлөгдөн буй байгальд түшиглэсэн системүүд дагаад доголдох уу?  Нүүрстөрөгчийн ялгаралыг ялан дийлэх амбицтай Европ шийдэлд хүрэх вэ...