МОНГОЛ УЛС 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 417.6 МЯНГА ГАРУЙ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВЧЭЭ

2026-07-28
МОНГОЛ УЛС 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 417.6 МЯНГА ГАРУЙ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВЧЭЭ

Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын урсгал энэ онд тогтвортой өссөн үзүүлэлттэй байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2026 оны эхний хагас жилийн байдлаар манай улсад 417.6 мянган гадаадын жуулчин хүрэлцэн ирсэн нь өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Энэ нь аялал жуулчлалын салбар цар тахлын дараах сэргэлтээ хадгалж, Монгол Улсыг зорих олон улсын аяллын эрэлт нэмэгдэж буйг илтгэж байна.

Энэ хугацаанд ОХУ-аас хамгийн олон буюу 154.8 мянган жуулчин Монгол Улсад ирсэн нь нийт жуулчдын урсгалд хамгийн өндөр хувийг эзэлжээ. Үүний дараа Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 115.8 мянга, Бүгд Найрамдах Солонгос Улсаас 55.2 мянган жуулчин манай улсыг зорьсон байна.

Харин жуулчдын тоогоор эхний аравт Япон, Казахстан, АНУ, ХБНГУ, Турк, Тайвань, Беларусь зэрэг улсууд багтжээ. Энэ нь хөрш орнуудаас гадна Ази, Европ, Хойд Америкаас Монгол Улсыг зорих жуулчдын урсгал тогтвортой нэмэгдэж байгааг харуулж байна.

2026 оны эхний хагас жилд Монгол Улсад хамгийн олон жуулчин ирүүлсэн 10 улс:

  • ОХУ – 154.8 мянга
  • БНХАУ – 115.8 мянга
  • БНСУ – 55.2 мянга
  • Япон – 14.0 мянга
  • Казахстан – 9.1 мянга
  • АНУ – 9.0 мянга
  • ХБНГУ – 8.9 мянга
  • Турк – 6.9 мянга
  • Тайвань – 4.3 мянга
  • Беларусь – 3.7 мянга

Салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэхүү өсөлтөд олон улсын нислэгийн чиглэл, давтамж нэмэгдсэн, хил нэвтрэх үйлчилгээ илүү хүртээмжтэй болсон, мөн Монгол Улсыг олон улсад сурталчлах бодлого, аялал жуулчлалын бүтээгдэхүүний төрөлжилт эерэгээр нөлөөлжээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд байгальд түшиглэсэн аялал, нүүдэлчдийн ахуй, соёлын өв, адал явдалт болон дөрвөн улирлын аялал жуулчлал гадаадын жуулчдын сонирхлыг улам татах болсон байна.

Засгийн газар аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэгээр хөгжүүлэх зорилтын хүрээнд олон улсын нислэгийн сүлжээг өргөжүүлэх, визийн бодлогыг боловсронгуй болгох, орон нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм.

Үндэсний статистикийн хорооны гаргасан дээрх үзүүлэлт нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарын сэргэлт тогтвортой үргэлжилж, гадаадын жуулчдын урсгал жилээс жилд нэмэгдэж байгааг харуулж буй чухал үзүүлэлт болж байна.газрын зураг ба "ខ្ញំ УНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН XOPOO 154.8 УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ЖУУЛЧДЫН TOO, ТОП 10 улсаар, мянган хун, 2026 оны ЭхниЙ хага ac жилийн байдлаар 115.8 55.2 14.0 ОХу 9.1 БНХАУ 9.0 БНСу 8.9 яПон 6.9 КАЗАХСТАН AHY 4.3 ХБНГУ 3.7 ТУРК ТАЙВАНЬ C* БЕЛАРУСЬ" гэсэн бичвэр нарын зураг байж магадхойд туйл ба бичвэр-н график зураг байж магадгүй