ХБИХЭД ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛНА
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг өнөөдөр (2025.12.02) хүлээн авч уулзлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах чиглэлээр манай улсын хууль эрх зүйн орчин сайжирсан хэдий ч бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгааг иргэний нийгмийнхэн уулзалтын эхэнд онцоллоо.
Тухайлбал, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй 89.000 иргэний 18 хувь нь ажил эрхэлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт хэрэгжихгүй байгааг илтгэж байна гэж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалт мэдээллийн төв” ТББ-ын ерөнхийлөгч Н.Энхбаяр хэллээ.
Аж ахуйн нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаагүй бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд нөхөн төлбөр төлөх хуультай. Энэ жилийн тухайд уг санд 3.6 тэрбум төгрөг төвлөрчээ. Нөхөн төлбөрийн хэмжээ ажил эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо хол зөрүүтэй байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй, хяналт сул байгаагийн илрэл гэж иргэний нийгмийнхэн үзэж байна.
Энэ мэтчилэн хуулийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг тохируулагч агентлаг болгон өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаагаа Ерөнхий сайдад уламжиллаа. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үндэсний зөвлөлийн гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулдаг байх санал илэрхийллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд шалгалт оруулж, зарцуулалтыг нээлттэй болгоно гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ. Мөн маргааш болох (2025.12.03) Засгийн газрын ээлжит хуралдаанаар дээрх саналуудыг танилцуулан хэлэлцүүлэхээр тогтов.
Сүүлд нэмэгдсэн
ТӨВ ТАЛБАЙН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ МАРГААШ 19:00 ЦАГТ АСААНА
2025-12-09
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ХУУЛИЙН ТӨСЛӨӨС "ТӨГС ДОНТУУЛАГЧ" ГААНЫ АМТЫГ БУЛТУУЛСАН НЬ БУРУУ
2025-12-09
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ИМПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
2025-12-09
Г.ДАМДИННЯМ: ХОМСДОЛ ҮҮСГЭСЭН ШАТАХУУНЫ КОМПАНИУДАД ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ХАРИУЦЛАГА ТООЦНО
2025-12-09
ЗӨРЧИЛ ТОГТООГДСОН 9 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛНА
2025-12-09
"ТӨГРӨГ-100 ЖИЛ" МАРК ХУДАЛДААНД ГАРГАЛАА
2025-12-09
“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
2025-12-08
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР АВЛИГА, АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛДЛҮҮДЭЭ ТАСЛАН ЗОГСООХЫГ АНХААРУУЛАВ
2025-12-05
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСАД ХИЙСЭН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
2025-12-05
АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТАД 1577 АЛБАН ТУШААЛТНЫГ ХАМРУУЛАВ
2025-12-05
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
2025-12-05
ЁС ЗҮЙН ДЕЛО: ХЗДХ-ИЙН ХОШОЙ САЙД Б.ЭНХБАЯР ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАДЫГ САМАРЧ ЭХЭЛЛЭЭ
2025-12-05
БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСТАЙ АВТОТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАВ
2025-12-04
ОНЫ ОТГОН ИХ ДУУЛГАД МОНГОЛЫН 16 ЖҮДОЧ БАРИЛДАНА
2025-12-04
МОНГОЛ УЛС "АЗИЙН ГАМШГИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ТӨВ"-Д ГИШҮҮНЭЭР ЭЛСЭНЭ
2025-12-04
12 САРД ОЛГОХ ХҮҮХДИЙН МӨНГӨ, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХУВААРЬ
2025-12-04
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 6.0 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ
2025-12-04
МАНАЙ УЛСАД 138 УЛСЫН 37097 ИРГЭН ОРШИН СУУХ БҮРТГЭЛТЭЙ БАЙНА
2025-12-04
AI ЧАТБОТ МОНГОЛ, АНГЛИ, ХЯТАД ХЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ
2025-12-04
ЭМИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ЛАБОРАТОРИ АШИГЛАЛТАД ОРНО
2025-12-02
“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025-12-02
ХБИХЭД ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛНА
2025-12-02
ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-12-02
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААР ЗАХИАЛАХ БОЛОН ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЦАХИМЖЛАА
2025-12-02
ЭНЭ ӨВӨЛ ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ИХ ОРНО
2025-12-02
БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСТАЙ "СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ"-ИЙН ХАРИЛЦАА ТОГТООЛОО
2025-12-02
“УБ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ" ТӨХК-ИЙН АЖИЛТАН АМРАЛТЫН БААЗАД НАС БАРЖЭЭ
2025-12-02
ХОНКОНГИЙН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛД ГАЛ ГАРСНЫ УЛМААС 44 ХҮН НАС БАРААД БАЙНА
2025-11-27
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
2025-11-27
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБАН ТУШААЛД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ БОЛНО
2025-11-27
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙД ТАНИЛЦУУЛАВ
2025-11-27
АРВАНХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
2025-11-27
ДИФЛИМПЫН НААДМЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТӨРӨЛД 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2025-11-25
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН НЭГ УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ ХУУЛЬ ЁСНЫ ӨВЛӨГЧИД НЬ ОЛГОНО
2025-11-25
АРДЫН БАГШ С.ДУЛАМД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ
2025-11-25
10-Р САРЫН АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ШИЙДВЭРЛЭНЭ
2025-11-25
ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД 20:00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА
2025-11-24
АРАВДУГААР САРД 11 УЛСЫН 240 ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАВ
2025-11-24
ТӨМӨР ЗАМ ДООГУУР НҮХЭН ГАРЦ БАРИХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025-11-24
Монгол Улс, Румын Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг Бухарест хотноо Монгол Улсын ЭСЯ зохион байгуулав
2025-11-24
