Монгол Улс, Румын Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг Бухарест хотноо Монгол Улсын ЭСЯ зохион байгуулав

2025-11-24
Монгол Улс, Румын Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг Бухарест хотноо Монгол Улсын ЭСЯ зохион байгуулав

Монгол Улс, Румын Улс хооронд дипломат  харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсаас Румын Улсыг хавсран суугаа Элчин сайдын яам Бухарест хотноо тус улсын Парламентын ордонд хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа.   Монгол Улсаас Румын Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа, Румын Улсын Сенатын дарга М.Арбудеан, тус улсын Сенатын Гадаад бодлогын Байнгын хорооны дарга Титус Корлацеан, Румын-Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга Чибу  Руксандра, Румын-Монголын Парламентын найрамдлын бүлгийн гишүүн К.Никулеску-Цагарлаш, Румын Улсын Гадаад хэргийн яамны Стратегийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Ана Кристина Тинка нар хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж, үг хэлэв.   Румын Улсын Сенат, Гадаад хэргийн яам, Тээвэр, дэд бүтцийн яам, Боловсрол, судалгааны яам, Бухарестын их сургууль,  хувийн хэвшил, төрийн бус байгууллага, Румынд сурч, ажиллаж, амьдарч буй  монгол иргэдийн 130 гаруй төлөөлөл энэхүү түүхэн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцлоо.   Энэ үеэр Элчин сайд Л.Саянаа “Монголын нууц товчоо”-ны Румын Улс дахь Монгол Улсын Өргөмжит ерөнхий консул, монголч эрдэмтэн Родика Поп румын хэлнээ орчуулсан бүтээлийг Румын Улсын Парламентын ордны Гантиг танхимд цугларсан төлөөлөгчдөд танилцуулав. Мөн “Монгол-Румыны дипломат харилцааны түүх”, “Орчин цагийн Монгол”, эртний монголчуудын хадны сүг зургийн “Сая сая өдрүүд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргав.Зураг нээхЗураг нээхЗураг нээхЗураг нээхЗураг нээх