"ЭМЭЭЛТ ЭКО ПАРК" МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙН 43.5 ХУВИЙГ БОЛОВСРУУЛНА
Мал аж ахуйн салбарыг кластераар хөгжүүлж, малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулахаар “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг хэрэгжүүлж байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, тус паркийг зүүн, баруун гэсэн хоёр бүсэд байгуулна. Зүүн бүсэд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр байрших бөгөөд тус бүсийн үйлдвэрүүдийн инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ, үерийн хамгаалалт, усан хангамжийн барилга байгууламжийн төсвийг шинэчилж байна. Одоогоор үерийн байгууламжийн төсвийг Барилгын хөгжлийн төвийн магадлалын дүгнэлтээр баталгаажуулж, ундны ус хангамжийн зураг төсвийг шинэчлэх ажил 40 хувьтай үргэлжилж байна. Харин баруун бүсэд мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд байрших юм.
Хотын төвөөс 30 км зайд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барих тус парк нь жилд 7.5 сая арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулах хүчин чадалтай байна. Ингэснээр манай улсын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулж, 5600 ажлын байрыг шинээр бий болгохоос гадна монголын брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах шинэ боломж нээгдэх юм.
Аж үйлдвэрийн парк байгуулах талаар олон жил ярьж, 2024 онд тус паркийн Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн дөрвөн давхар барилгыг ашиглалтад оруулж, энэ оны наймдугаар сард тус паркийг эрчим хүчээр хангах “Дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж”-ийг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, (EPC+F) гэрээг байгуулсан юм.
Төслийн хүрээнд 24 МВт дулааны цахилгаан станц, хоногт 6700 метр.куб хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина.
БНСУ-ын "Smart Energy platform"-той хамтран паркийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох 10МВт-ын нарны цахилгаан станцыг байгуулахаар БНСУ-ын хөрөнгө оруулалтаар ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа. Мөн Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх 12.5 км авто зам, үерийн хамгаалалтын байгууламж, хоёр усан сан, инженерийн шугам сүлжээг шийдэх ажээ.
Сүүлд нэмэгдсэн
ТӨВ ТАЛБАЙН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ МАРГААШ 19:00 ЦАГТ АСААНА
2025-12-09
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ХУУЛИЙН ТӨСЛӨӨС "ТӨГС ДОНТУУЛАГЧ" ГААНЫ АМТЫГ БУЛТУУЛСАН НЬ БУРУУ
2025-12-09
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ИМПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
2025-12-09
Г.ДАМДИННЯМ: ХОМСДОЛ ҮҮСГЭСЭН ШАТАХУУНЫ КОМПАНИУДАД ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ХАРИУЦЛАГА ТООЦНО
2025-12-09
ЗӨРЧИЛ ТОГТООГДСОН 9 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛНА
2025-12-09
"ТӨГРӨГ-100 ЖИЛ" МАРК ХУДАЛДААНД ГАРГАЛАА
2025-12-09
“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
2025-12-08
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР АВЛИГА, АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛДЛҮҮДЭЭ ТАСЛАН ЗОГСООХЫГ АНХААРУУЛАВ
2025-12-05
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСАД ХИЙСЭН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
2025-12-05
АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТАД 1577 АЛБАН ТУШААЛТНЫГ ХАМРУУЛАВ
2025-12-05
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
2025-12-05
ЁС ЗҮЙН ДЕЛО: ХЗДХ-ИЙН ХОШОЙ САЙД Б.ЭНХБАЯР ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАДЫГ САМАРЧ ЭХЭЛЛЭЭ
2025-12-05
БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСТАЙ АВТОТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАВ
2025-12-04
ОНЫ ОТГОН ИХ ДУУЛГАД МОНГОЛЫН 16 ЖҮДОЧ БАРИЛДАНА
2025-12-04
МОНГОЛ УЛС "АЗИЙН ГАМШГИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ТӨВ"-Д ГИШҮҮНЭЭР ЭЛСЭНЭ
2025-12-04
12 САРД ОЛГОХ ХҮҮХДИЙН МӨНГӨ, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХУВААРЬ
2025-12-04
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 6.0 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ
2025-12-04
МАНАЙ УЛСАД 138 УЛСЫН 37097 ИРГЭН ОРШИН СУУХ БҮРТГЭЛТЭЙ БАЙНА
2025-12-04
AI ЧАТБОТ МОНГОЛ, АНГЛИ, ХЯТАД ХЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ
2025-12-04
ЭМИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ЛАБОРАТОРИ АШИГЛАЛТАД ОРНО
2025-12-02
“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025-12-02
ХБИХЭД ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛНА
2025-12-02
ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-12-02
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААР ЗАХИАЛАХ БОЛОН ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЦАХИМЖЛАА
2025-12-02
ЭНЭ ӨВӨЛ ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ИХ ОРНО
2025-12-02
БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСТАЙ "СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ"-ИЙН ХАРИЛЦАА ТОГТООЛОО
2025-12-02
“УБ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ" ТӨХК-ИЙН АЖИЛТАН АМРАЛТЫН БААЗАД НАС БАРЖЭЭ
2025-12-02
ХОНКОНГИЙН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛД ГАЛ ГАРСНЫ УЛМААС 44 ХҮН НАС БАРААД БАЙНА
2025-11-27
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
2025-11-27
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБАН ТУШААЛД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ БОЛНО
2025-11-27
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙД ТАНИЛЦУУЛАВ
2025-11-27
АРВАНХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
2025-11-27
ДИФЛИМПЫН НААДМЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТӨРӨЛД 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2025-11-25
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН НЭГ УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ ХУУЛЬ ЁСНЫ ӨВЛӨГЧИД НЬ ОЛГОНО
2025-11-25
АРДЫН БАГШ С.ДУЛАМД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ
2025-11-25
10-Р САРЫН АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ШИЙДВЭРЛЭНЭ
2025-11-25
ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД 20:00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА
2025-11-24
АРАВДУГААР САРД 11 УЛСЫН 240 ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАВ
2025-11-24
ТӨМӨР ЗАМ ДООГУУР НҮХЭН ГАРЦ БАРИХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025-11-24
Монгол Улс, Румын Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг Бухарест хотноо Монгол Улсын ЭСЯ зохион байгуулав
2025-11-24
